Хайх
Нэвтрэх
Нэвтрэх
USD

Үндсэн мэдээлэл

  • Байршил 11 Зайсан вилла
  • Төслийн нийт айлын тоо 36
  • Давхрын тоо 4
  • Барилгын явц (%) 85
  • Борлуулалтын дээд үнэ (₮) 4 тэрбум
  • Борлуулалтын доод үнэ (₮) 1.2 тэрбум

Зургийн цомог

Танилцуулга

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ НИЙСЛЭЛ ЗАНАДУ ХОТЫН ТҮҮХ

Чингис хааны отгон хүү Тулуй, Сорхагтани Бэхи хатан нарын дундаас Монголын дөрвөн их хаан Мөнх, Хубилай, Хүлэгү (Ил хаант улс), Аригбөх нар төрсөн бөлгөө. Их Монгол улсын далай хаан Мөнх таалал төгссөний дараа түүний дүү Хубилай 1260 онд Их Монгол улсын хаан ширээнд суув. Түүний ноёрхолд Номхон далайгаас Дунай мөрөн хүртэл, Умард мөсөн далайгаас Энэтхэгийн далай хүртэлх дэлхийн хуурай газрын тавны нэг хувь багтаж байв.

1263 онд Хубилай хаан Монголын эзэнт гүрний нийслэлийг Хархорумаас Монголын өмнөд хязгаар нутагт нүүлгэж, Шанд буюу Занаду хэмээн нэрийджээ. Угтаа тус хотыг 1255 онд Их Монгол улсын Мөнх хааны зарлигаар Хубилай 1256-1259 оны хооронд барьж байгуулсан гэдэг.

Занаду нь Цагаан хэрмээс хойш, Долоон нуурын зүүнтээ Хар тал хэмээх Монголын үзэсгэлэнт нутагт Загаст нуур, Хунт нуур, Үхэрчин овоо, Хадат овоо, Модот овоо, Ээж овоо, Бага хорхой овоо, Хаган овоо, Хулустай овоо орчмоор нийт 25,000 га газрыг хамарч байв. Занаду хот нь нэг талаараа 2200 метр орчим урттай дөрвөлжин ханаар хүрээлэгдсэн Гадаад хот, зүүн өмнөд хэсэгтээ 1400 метр урттай Дотоод хот, мөн хааш хаашаа 550 метр урттай Хубилай хааны зуны ордноос бүрдэж байв. Хотын хойд хэсэгт нүүдэлчин ахуй, соёлоо хадгалахын тулд Хубилай хаан ой модод бүхий цэцэрлэгт хүрээлэнг тусгайлан хамгаалж, тэндээ долоо хоногт нэг удаа ан хийдэг байжээ.

Монголын байлдан дагуулал өмнө зүгт тэлэхийн хэрээр нийслэл хотыг эзэнт гүрний төвд шилжүүлэх зайлшгүй шаардлага үүссэн учир 1271 онд Хубилай хаан Монголын Их Юань улсыг байгуулсны дараа зарлиг буулган нийслэлээ Ханбалуг буюу Дайду (өнөөгийн Бээжин) хот руу нүүлгэхэд Занаду зуны нийслэл болж үлдсэн түүхтэй. Монголын Их Юань улсын 11 хаадын зургаа нь Занаду ордонд угсаа залгамжилсан байдаг. 1369 онд Мин улсын арми хотыг эзэлж, Юань улсын сүүлчийн хаан Тогоонтөмөр дутаасны дараа Занаду хот галд шатаж устжээ.

Өвс, ногоонд хучигдсан Занаду хотын туурийг археологийн хайгуул, шинжилгээний явцад илрүүлсэн бөгөөд одоогийн байдлаар археологичид 1078 барилгын туурь, 700 гаруй суурь, 29 гудамж нээн олжээ. Занаду хотын ус зайлуулах систем орчин үеийн боловсронгуй системээс дутахааргүй ухаалаг, нарийн зохион байгуулалттай байсан бөгөөд хотын тууриас христийн болон буддын сүм, лалын мөргөлийн газруудын ул мөр олджээ. Монголын эзэнт гүрний түүхэнд онцгой мөр үлдээсэн Занаду хотын туурь балгасыг 2012 онд UNESCO Дэлхийн соёлын өвд бүртгэсэн юм.

Вэбсайт
0
% барилгын явц
0
айлын хонхон
0
жилийн баталгаа

Зохион байгуулалт

Өрөө Талбай м2 үнэ Нийт үнэ Зураг Төрөл Захиалга
5 158.3м² 0 0 Стандарт Захиалах
6 161.2м² 0 0 Стандарт Захиалах
8 170.9м² 0 0 Стандарт Захиалах

Видео


Хамтын ажиллагаа

түншлэл
 

Location for : Listing Title